“ АЙ ТИ ЭЛ Экспресс” ХХК нь Буюу “ ITL EXPRESS “ LLC компани 100% дотоодын хөрөнгө оруулалтай Монгол компани. Зам тээврийн яамнаас улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй , Монголын тээвэр зуучлагдын нэгдсэн холбооны гишүүн болон МҮХАҮТ-н гишүүн байгууллага юм. Манай хамт олон нь дэлхийн аль ч улс орноос тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Олон улсын тээвэр зуучийн чиглэлээр олон жил ажилласан өндөр мэдлэг туршлага, ур чадвартай, эрч хүчтэй, найрсаг залуучуудаас бүрдсэн ба Одоогийн байдлаар манай компани дэлхийн 6 тивийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуун Сухайт зэрэг хилийн боомтууд, Дархан, Эрдэнэт хотууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.