Далай нь дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлдэг. Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг ба хамгийн хямд тээвэр юм. Далайд гарцгүй Монгол орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан авто – усан болон төмөр зам, төмөр зам – усан болон авто зам, усан – авто болон төмөр зам зэрэг олон хувилбаруудаар холбогддог.
Монгол улс далайд гарцгүй, эх газраар хурээлэгдсэн бөгөөд Замын-Үүд болон Сүхбаатар зэрэг хилийн өртөөдөөр БНХАУ болон ОХУ-г холбосон авто болон төмөр замаар импорт, экспортын бүх тээврүүд Хятад, Оросын чиглэлд тээвэрлэгддэг. Хятадын Синган боомт: Монгол Улстай хамгийн ойрхон далайн гарц бөгөөд Монголын Замын-Үүд өртөөтэй авто болон төмөр замаар шууд холбогддог. Синган боомтоос Монголын нийслэл хүртэл 1870 км төмөр замтай. Уг далайн гарцыг ашиглан импорт, экспортын тээвэр хийгдэж байна. Монголын нийт экспорт, импортын 80-85% нь Хятадын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.